Хараа муутай олон сая хvн амьдралыг контакт линз нэлээд хялбар болгосон гэхэд хилсдэхгvй. Арчлахад
хялбар, халуунд хөлөрч, хvйтэнд цантахгvй, хагарч гэмтэхгvй гэхчлэн.
Орчин vеийн хөгжил дэвшил, техникийн хөгжлийн серөг тал бол яах аргагvй
сонсгол, харааны гажиг билээ. Өнөөдөр байгальд амьдарч байгаа ямар ч
амьтан харааны шил зvvдэггvйг бид мэднэ. Хvн төрөлхтөн анх vvсэн бий
болсноос хойш хэдэн зуун жилийн дараа тухайлбал XVII зууны vеэс харааны
шил зvvх шаардлага гарсан юм. Гэвч бид энэ удаа харааны шилний тухай бус
тvvний
дараагийн vе контакт линз ямар ач холбогдолтой, яаж арчлах талаор ярилцана.
Компьютер дээр олон цаг ажиллах, архи хэтрүүлэн хэрэглэх, хуурай, хүйтэн, салхи ихтэй үед нүдний нулимсан бүрхэвч хуурайшиж, аргадаг. Түүнээс гадна сэтгэл гутралаас гаргах эм, гистамины эсрэг бэлдмэл болон ханиадны эм нүд аргуулдаг.
Нүд байнга аргах нь бамбай булчирхайн үрэвсэл, дархлааны хамааралтайн шинж болдог.
Бага зэрэг аргах үед хиймэл нулимс, дусаагуур хэрэглэх нь зүйтэй.
Мөн хүйтэн салхитай үед UV хүрээтэй нарны шил зүүвэл нүд хуурайшиж, хорсохоос хамгаалдаг.
Бага зэрэг аргах үед хиймэл нулимс, дусаагуур хэрэглэх нь зүйтэй.
Мөн хүйтэн салхитай үед UV хүрээтэй нарны шил зүүвэл нүд хуурайшиж, хорсохоос хамгаалдаг.
Хугацаа нь линзний материал, арчилгаа ба гамтай эдэлгээнээс хамаарна. Онолын хувьд хатуу линз нь 8-14 жил болно. Хагас хатуу агаар нэвтрүүлэх линз 3-6 жил, энгийн ердийн зөөлөн линз 1-3 жил, богино хугацааны линзүүд 1-6 сар хүртэл ба 1 удаагийн линз нь 8-14 хоног хэрэглэж болдог.
1 жилийн зөөлөн линзийг хуурай, утаа тоостой манай орны нөхцөлд 6 сард нэг удаа шинэчлэх нь зүгээр. Утаа тоос нь хүчилтөрөгч нэвтрүүлэх чадварыг багасгадаг.
Контакт линзэнд дасах хугацаа
- Хатуу контакт линз 3-6 долоо хоног
- Хагас хатуу, хүчилтөрөгч нэвтрүүлэх чадвартай контакт линз 1-2 долоо хоног
- Хагас хатуу, агаарыг дээд зэргээр дамжуулагч контакт линз 1-2 өдөр
- Гидрофил зөөлөн линз 1 өдөр буюу түүнээс богино
- Гидрофил чанар өндөр, силикон гидрогел зөөлөн линз бараг байхгүй
Хатуу линз Зөөлөн линз гэж 2 янз байдаг. Хатуу линзэн дотор хагас хатуу ба хатуу линз орно. Жинхэнэ хатуу линз нь контакт линзний хөгжлийн эхний үеийнх бөгөөд одоо бараг хэрэглэгдэхээ больжээ. Зөөлөн линз нь гидрофил ус татах, нэвтрүүлэх чадвартай хуванцараар хийгдэх ба чийгтэй байх үедээ үргэлж зөөлөн байдаг. Хуванцарын материалаас хамааран 25-80% ус агуулах чадвартай. Контакт линз нь нулимсны шингэнийг өөртөө шингээснээрээ зөөлөн гөлгөр болж эвэрлэг бүрхэвчинд даралт бараг өгдөггүй.