Хугацаа нь линзний материал, арчилгаа ба гамтай эдэлгээнээс хамаарна. Онолын хувьд хатуу линз нь 8-14 жил болно. Хагас хатуу агаар нэвтрүүлэх линз 3-6 жил, энгийн ердийн зөөлөн линз 1-3 жил, богино хугацааны линзүүд 1-6 сар хүртэл ба 1 удаагийн линз нь 8-14 хоног хэрэглэж болдог.
1 жилийн зөөлөн линзийг хуурай, утаа тоостой манай орны нөхцөлд 6 сард нэг удаа шинэчлэх нь зүгээр. Утаа тоос нь хүчилтөрөгч нэвтрүүлэх чадварыг багасгадаг.
Контакт линзэнд дасах хугацаа
- Хатуу контакт линз 3-6 долоо хоног
- Хагас хатуу, хүчилтөрөгч нэвтрүүлэх чадвартай контакт линз 1-2 долоо хоног
- Хагас хатуу, агаарыг дээд зэргээр дамжуулагч контакт линз 1-2 өдөр
- Гидрофил зөөлөн линз 1 өдөр буюу түүнээс богино
- Гидрофил чанар өндөр, силикон гидрогел зөөлөн линз бараг байхгүй
Контакт линзэнд дассаны дараа хэр удаан зүүх бэ?
Янз бүрийн линзийг үйлдвэрлэгч болон мэргэжилтний зөвлөсөн зүүх хугацаа байдаг. Түүнийг дагаж мөрдөх хэрэгтэй. контакт линзийг шөнөжингөө зүүсэн үед 2-3 цаг нүднээсээ авч байх хэрэгтэй. Эвэрлэг бүрхэвчийг агаараар хангаж байх хэрэгтэй. Хагас хатуу болон зөөлөн, агаар сайн нэвтрүүлдэг линзтэй та 1-2 цаг дуг хийж болох боловч хамгийн зөв арга нь энэ үед линзээ авч байх явдал юм. Силикон гидрогел линзийг долоо хоног дутам нүднээсээ авч цэвэрлээд нүдээ амраан зүүх нь зохимжтой.
Зүүх хугацаа
- Хатуу контакт линз 8-10 цаг
- Хагас хатуу, агаар нэвтрүүлэгч контакт линз 14 цаг
- Хагас хатуу, агаар сайн нэвтрүүлдэг линз 16 цаг
- Гидрофил зөөлөн линз 8-12 цаг
- Гидрофил чанар өндөртэй зөөлөн линз 8-14 цаг
- Силикон гидрогел линз 30 өдөр
Энэхүү хугацааг мөрдлөг болгох хэрэгтэй. Гэвч нүдэнд эвгүй мэдрэмж төрвөл контакт линзийг нүднээсээ хурдан авах ёстойг мартаж болохгүй.
Хугацааг богиносгож зүүх:
- контакт линз зүүгээгүй удсан үед
- муу харах
- олон цаг нарны хурц гэрэлд явсаны дараа
- ханиад хүрсэн
- гормоны өөрчлөлттэй үед
- нүдний өвчлөл буюу нүдний мэс заслын дараа

Линз зүүх цагийн хуваарь
Арчилгаа бол хамгийн чухал
Өдөр
|
Линз
зүүх цаг
|
1 дэх
өдөр
|
4 цаг
|
2 дахь
өдөр
|
5 цаг
|
3 дахь
өдөр
|
6 цаг
|
4 дэх
өдөр
|
7 цаг
|
5 дахь
өдөр
|
8 цаг
|
6 дахь
өдөр
|
8 цаг
|
Дассаныхаа
дараа
|
Тухайн линзнээсээ хамаарч цаг нь өөр өөр байх ба
эмчийн зааврыг дагаж болно.
|
Арчилгаа бол хамгийн чухал
Ариун цэврийг сахих нь контакт линзний хэрэглээнд маш чухал үүрэгтэй. КЛ-ний арчилгааг өдөр болгон өглөө болон орой хэдэн минутын турш хийх шаардлагатай. Дөнгөж зүүж эхлэж байгаа хүмүүс КЛ-ний арчилгааг эхнээс нь буруу сурсанаас хүндрэл учирдаг. Хүндрэлүүд нь шууд илэрдэггүй хэсэг хугацаа буюу ихэвчлэн жилийн дараа мэдэгддэг. Тиймээс КЛ-ний мэргэжилтны зөвлөгөөг анхаарах хэрэгтэй. Арчилгаа нь 3 хэсгээс бүрдэнэ.
1. Цэвэрлэгээ
2. Ариутгал
3. Хадгалалт
1. Цэвэрлэгээ
2. Ариутгал
3. Хадгалалт
Яагаад ариун цэвэр чухал вэ?
КЛ нь нүдэнд хамгийн ойр байрладаг зүйл. Тиймээс бохироос үүдэх аюул үргэлж тулгарч байдаг. Нулимасны шингэн дэхь тос болон уураг КЛ-д наалдахын хажуугаар тоос болон жижиг биетүүд КЛ-ийг бохирдуулдаг.
Бохирдуулдаг зүйлс:
1. Липид (тос)
Нулимасны давхраганд үүссэн липидын илүүдэл нь линзний давхрага дээр тосон толбо үүсгэн, чийгших боломжгүй болгодог. Мөн гарын болон косметикийн тос линзэн дээр тогтох боломжтой.
2. Протеин (уураг)
Протеин нь мөн л нүднээс гардаг. Биомикроскопид протеин нь линзний хүрээгээр сааралтсан давхрага үүсгэж харагддаг. Протеинээр бохирдсон үед нүд халуу оргин торох шинж илэрдэг. Протеины бохирдлоос сэргийлж өдөр тутам линзний давхаргыг цэвэрлэхийн хажуугаар 7 хоног тутам нэг удаа ариутгах шаардлагатай.
3. Органик бус бохирдол
Хатуу линзийг жирийн усаар цэвэрлэхэд кальций фосфат болон кальций бикарбонат бодис линзний гадаргуй дээр үүсдэг. Энэ нь сүүн толбо эсвэл цайвар өнгөр мэт харагдана. Кальций бикарбонатын кристалууд нь линз дээр арилахгүй тогтож үлддэг учир жирийн аргаар цэвэрлэгддэггүй. КЛ нь мөн гадаад орчний нөлөөгөөр бохирддог. Жишээ нь: зэврэх эсвэл жижиг металл шигдэх гэх мэт. Лабораторийн аргаар нь цэвэрлэж болдог боловч ихэнхдээ линзэн дээр жижиг гэмтлүүдийг үүсгэх ба тэдгээр нь эргэж бохир тогтох үндэс болдог. Бохир КЛ-нд нүд нь хариу урвал өгдөг. Бохирдсоноос болж хараа бүдгэрэхээс гадна нулимасны хэмжээ багасч энэ нь линзний чийгшилтэд шууд нөлөөлнө. Бохирдол нь нян үржих нөхцөлийг мөн бүрдүүлнэ. Энэ нь нүдний үрэвсэлт өвчин үүсгэдэг. Зөөлөн линзэнд өвчин үүсгэгч нян шигдэн ордог. Эдгээр нян нь нүдийг үрэвсүүлэхийн хажуугаар урт хугацааны линзийг мөн бохирдуулдаг. Урт хугацааны КЛ нь өдөр шөнөгүй зүүх зориулалттай байдаг тул арчилгааг дээд зэргээр шаарддаг. Мэргэжилтэн нь линзний гадаргууг цэвэрлэн нэмэгдэл ариутгал хийх хэрэгтэй эсэхийг тодорхойлно. Гараа ариутгах явдал нь маш чухал. Нүдэнд хуруугаар дамжин нян орох аюултай. Тиймээс ойр ойрхон, ялангуяа линз зүүхийн өмнө гараа маш сайн савандаж угаан хумсаа цэвэрлэж байх хэрэгтэй. КЛ- ийг нүдэндээ хийхийн өмнө ямар нэгэн өөр зүйлд хүрэхгүй байхыг хичээх хэрэгтэй.
Арчилгаа, цэвэрлэгээний бодисууд үнэхээр чухал уу?
КЛ- ийг зөвхөн зориулалтын уусмалаар цэвэрлэнэ. Зөөлөн, хатуу, хагас хатуу линз тус бүрт өөр өөр бодисуудыг хэрэглэдэг. Цэвэрлэх болон ариутгах бодисыг аль алийг нь агуулсан шингэн уусмалууд ихэвчлэн байдаг. КЛ- ний уусмалуудын найралганд “tenside” бодис орсон байдаг. Уг бодис нь нэг талаас КЛ-ийг хангалттай чийгшүүлэх, нөгөө талаас усыг шингээдэггүй үйлчилгээтэй. Өөрөөр хэлбэл нулимасны давхаргыг шингээдэггүй гэсэн үг. Нулимасны давхарга эвэрлэг болон линзийг бүхэлд нь жигд бүрхсэн үед л хамгийн тааламжтай мэдрэмж төрдөг. Ариутгалын бодисын үйлчилгээгээ дуусан дуустлаа хадгалагдаж байдаг. Үйлдвэрлэгчид маш олон төрлийн арчилгаа, цэвэрлэгээний бодисыг зах зээлд нийлүүлдэг. Өөр өөр нэр шошиготой ч хоорондоо адилхан эсвэл ялгаатай найрлагатай бодисууд байдаг. Иймээс таарахгүй байгаа уусмалыг өөр найрлагатай уусмалаар солих сонголт их байдаг. Харшил үүсгэх гол шалтгаан нь КЛ – ний уусмалд байдаг. Харшил өгдөг тохиолдолд өөр төрлийн уусмалыг туршин үзэж өөртөө тохирох уусмалыг олох оэрэгтэй. Нэг зүйлийг сануулахад КЛ-ийг удаан хугацаагаар зүүхэд хүндрэл учруулдаг хүчин зүйл бол уусмалын химийн найрлага бус харин ариун цэврийг муу сахиснаас болдог.
Хэзээ нүдээ чийгшүүлэх хэрэгтэй вэ?
Чийгшүүлэгч уусмал (хиймэл нулимас) нь КЛ хэрэглэгчдийн хувьд жинхэнэ аврал юм. Энэ бүтээгдэхүүнийг линз зүүх үед хэрэглэх ба энэ нь КЛ зүүх хугацааг уртасгах гол үүрэгтэй. Хиймэл нулимас нь нулимасны давхаргатай адил химийн бодис агуулсан байдаг. КЛ нүдэнд тааламжтай сэтгэгдэл төрүүлэх байдал нь ихэнхдээ нулимасны давхарга линзийг бүрэн чийгшүүлж чадаж байгаа эсэх болон түүний чанараас хамаарна. Хатуу КЛ нь ус нэвтрүүлэхдээ муу тул тодорхой хугацаа шаардагдана. Хатуу линз зүүсний дараа 10 минут орчим хугацаанд нүд торж байгаа мэт сэтгэгдэл төрнө. Линзийг зүүхээс өмнө хиймэл нулимасыг линзэнд дусааж зүүхэд мөлгөр давхарга үүсч үрэх байдал нь болино. Зөөлөн линз нь зүүхэд хангалттай чийглэг байдаг тул хиймэл нулимасны шаардлага бага байдаг. Олон цаг зүүсний дараа линз бага зэрэг хуурайшин нүднээс авахад гэмтэж болох тул чийгшүүлэгч шингэнийг нүдэндээ дусаагаад дараа нь линзээ авна. Линзийг өдрийн турш зүүхэд нүд хуурайших шинж хатуу ба зөөлөн линз зүүхийн аль алинд нь тохиолдоно. Үүний шалтгаан нь:
- Ихэнх тохиолдолд нулимасны гаралт бага байх
- Дэндүү ойрын зайнд ажилладаг, их уншдаг, компютэр дээр ажилладаг нөхцөл. Удаан хугацаанд юм ширтсэн тохиолдолд зовхи анивчих үйлдлийн тоо жирийн байдлаас харьцангуй багасдаг ба үүнээс болж нүд хуурайшдаг.
- Гадны нөлөөлөл: тоос, салхи, хуурай агаар зэрэг
- Линз дээр өнгөр тогтож чийгшлийг нь багасгах
Хиймэл нулимасыг биедээ үргэлж авч явах хэрэгтэй. Та зөвхөн нүд аргасан үед л хиймэл нулимасыг хэрэглээрэй. Өөрийн линзэнд тохирсон чийгшүүлэгчийг ашиглах нь зүйтэй. Хэрэв та зөөлөн линз зүүдэг бол нөөшлөх бодис агуулаагүй уусмалыг хэрэглэх хэрэгтэй. Ууланд авирахдаа хэт ягаан туяанаас хамгаалсан нарны шил давхар зүүх хэрэгтэй. Өвлийн цагт нарны туяа цасны ширхэг дээр ойн нүдийг гялбуулдаг. Нарны шилний бууралт нь 85%-аас доошгүй байх хэрэгтэй. Өндөр ууланд авирахад нарны хэт ягаан туяа шүүгчтэй контакт линз байдаг боловч салст бүрхэвч ил үлддэг учраас шил заавал зүүгээрэй.
Контакт линзний талаархи тайлбар
Танд худалдаалж буй өнгөт контакт линз нь Олон улсын стандартчиллын байгууллага (iso) –ын стандартын дагуу уусах чанарын шинжилгээ (dissolution testing), хорт бодисын шинжилгээ (toxicity testing) болон солонгосын хүнс, эмийн бодисын байдлын газар (KFDA)-ын стандартын шинжилгээнд тэнцсэн бүтээгдэхүүн билээ. Түүнчлэн хэрэглэгчиддээ зөвхөн эрэлттэй бүтээгдэхүүнийг сонгон худалдаалж байгаа билээ. Мөн өнгөт контакт линзийг хэвлэхдээ бэх будаг нь гадаргуун дээр ил гарч ирдэггүй тусгай аргыг ашигладаг болно. Линзний хэрэглэх стандарт хугацаа нь хэрэглэх аргаас шалтгаалан хүн болгонд ялгаатай байдаг ч ерөнхийдөө 6-12 сар байна.
Анхаарах зүйл
Контакт линзийг хэрэглэхээс өмнө “хэрэглэх заавар” –тай уншиж танилцана уу. Буруу хэрэглэснээс болж ямар нэгэн хүндрэл үүсэх магадлал өндөр байдаг. Тиймд нүдний эрүүл мэндээ бодон линз зүүх, хэрэглэх хугацааг сайтар сахиж , хэрэглэсний дараа зориулалтын усмалаар заавал ариутгаж хадгална уу. Контакт линзээ сонгохдоо нүдний эмчийн заавар (үндсэн мурийлт гэх мэт)-ыг стандартаа болгох хэрэгтэй бөгөөд нүдний эмчид тогтсон хугацаанд үзүүлж, хараагаа шалгуулж байна уу. Зүүх цаг нь өдөрт 6-8 цаг хэдий ч, тухайн өдрийн нүдний байдлаас болж өөрчилж болно. Жишээлбэл: линз зүүн унтсан, эсвэл өмнөх өдөр нь олон цаг зүүсэн бол линз зүүх цагаа багасгах хэрэгтэй. Нүдэнд харшил өгч байгаа шинж тэмдэг илрэх бол нүдийг улам муутгаж болзошгүй тул зүүхээ зогсооно уу. Анх удаа зүүхэд нүдэнд ямар нэгэн өөрчлөлт мэдрэгдэх бол даруй нүдний эмчид үзүүлэх хэрэгтэй.
Хэрэглэх заавар
1. Савангаар гар хуруугаа сайтар угаана
2. Контакт линзээ гаргаад шалгана. Контакт линзний урд, ард тал зөв эсэх, ямар нэгэн зүйл наалдсан эсэх, линзэнд өөрчлөлт орсон эсэх, түүнчлэн өнгө нь эсэхийг шалгана. Ямар нэгэн өөрчлөлт орсон бол зүүж огт болохгүй.
3. Контакт линзээ алган дээрээ тавиад линз цэвэрлэгч шингэнээр : гаруй удаа үрж угаан цэвэрлэнэ. Ингэхдээ хумсаараа цоолохоос болгоомжилно уу. (угааж цэвэрлэхдээ линзээ дундуур нь зөөлхөн нугалаад үрвэл илүү үр дүнтэй байдаг. ) Угааж цэвэрлэсний дараа 3-тай адил аргаар натрийн уусталаар зайлна.
4. Линз зүүх болон авах арга
Линз зүүх арга:
1. Линзнийхээ усыг шавхана.
Линзийг нэг ирмэгээс нь бариад дээрээс нь доошоо хөнгөн сэгсрэн усыг нь шавхана. Сэгсэрч байхдаа нөгөө гараараа сэгсрэх гээд контакт линзээ газар унагахаас болгоомжилно уу.

2. Зүүхэд эвтэйхэн хуруун дээрээ тавина.
Контакт линз зүүхэд эвтэйхэн хуруун дээрээ тавина. Энэ үед контакт линзний урд, ард тал нь солигдохоос болгоомжилно уу.
3. Нөгөө гараараа хөнгөхөн нүдээ нээнэ.
Зурган дээр байгаатай адилаар линзтэй гарыхаа хуруугаар, эсвэл нөгөө гарыхаа хуруугаар нүдээ хөнгөхөн нээнэ.
4. Линзийг хүүхэн хараанд тааруулан хөнгөхөн байрлуулна.
Линзийг хүүхэн хараанд тааруулан хөнгөхөн байрлуулна. Энэ үед хумсаараа хүүхэн хараанд хүрэхээс болгоомжилно уу. (контакт линз зүүгч хүмүүсийн хүндрэлийн ихэнхи хувь нь болгоомжгүй байдлаас бий болдог.)
5. Нүдээ алгуурхан анина. Нүдээ алгуурхан аньж, нээх үйлдлийг хэд хэдэн удаа хийхэд хүүхэн хараан дээр контакт линз байршина. Нүдээ хүчтэй аньж нээвэл линз хөдөлнө.
Линз авах арга
1. Контакт линзийг хуруугаараа түлхэж өгнө. Долоовор хуруугаараа контакт линзийг хүүхэн харааны доош хөнгөн түлхэж өгнө.
2. Контакт линзийг чимхэж авна. Эрхий болон долоовор хуруугаараа контакт линзийг доошлуулан зөөлхөн чимхэж авна. Энэ үед хумсаараа хүүхэн хараанд хүрэхээс болгоомжилно уу. (контакт линз зүүгч хүмүүсийн хүндрэлийн ихэнхи хувь нь болгоомжгүй байдлаас бий болдог.)
Хэрэглэсний дараа хадгалах арга

1. Линзийг хэрхэн угааж цэвэрлэх вэ?
Линзээ нүднээс аваад алган дээрээ тавьж линз цэвэрлэгч шингэнээс хэдэн дусал хийнэ. Тэгээд линзээ дундуур нь зөөлхөн нугалаад 10 гаруй удаа хөнгөхөн үрнэ. (энэ үед хумсаараа линзээ цоолохоос болгоомжил)
2. Линзийг уусмалаар хэрхэн зайлах вэ?
Линзийг угааж цэвэрлэхтэй адил аргаар натрийн уусмалаар зайлна.
3. Линзийг хэрхэн хадгалах вэ?
Линзний савыг ч мөн адил натрийн уусмалаар арчаад хадгалах шингэн хийгээд линзээ хаана.
Линзний савыг хэрхэн арчлах вэ?
Линзний савыг хэрэглэсний дараа сайтар зайлаад агаарт хатаан хэрэглэнэ. Анхаарах: 7 хоногт 1-ээс дээш удаа уургийг нь арилгаж байх хэрэгтэй.
Мэдээний төрөл:
Зөвлөгөө