Хатуу линз Зөөлөн линз гэж 2 янз байдаг. Хатуу линзэн дотор хагас хатуу ба хатуу линз орно. Жинхэнэ хатуу линз нь контакт линзний хөгжлийн эхний үеийнх бөгөөд одоо бараг хэрэглэгдэхээ больжээ. Зөөлөн линз нь гидрофил ус татах, нэвтрүүлэх чадвартай хуванцараар хийгдэх ба чийгтэй байх үедээ үргэлж зөөлөн байдаг. Хуванцарын материалаас хамааран 25-80% ус агуулах чадвартай. Контакт линз нь нулимсны шингэнийг өөртөө шингээснээрээ зөөлөн гөлгөр болж эвэрлэг бүрхэвчинд даралт бараг өгдөггүй.
Хагас хатуу линзний ашигтай талууд:
- Бүх хэлбэрийн харааны гажгийг маш сайн засна.
- Олон жил зүүсэн ч тохиромж сайтай хэвээр байна.
- Гараар барихад энгийн ба арчилгаа нь хялбар
- Хэрэглээ удаан
- Арчилгааны уусмалыг сайн цэвэрлэсэн тохиолдолд харшил бараг өгөхгүй
Хагас хатуу линзний сул талууд:
- Ердийнхөөс арай урт хугацаанд дасдаг
- Гадны биет линзэн доор ороход өвдөлт өгч нулимс гоожно
- Контакт линз болон нүдний шилийг дураараа солих боломжгүй
- Биеийн тамир спортод тохиромж муутай
- Нүднээс унаж болох талтай
Зөөлөн линзний ашигтай талууд:
- Дасах хугацаа бараг байхгүй
- Гадны биет линз эвэрлэг бүрхүүлийн завсар бараг орохгүй
- Спортоор хичээллэхэд тохиромжтой
- Ямар ч үед линз шил 2-г сольж хэрэглэж болно
- Сайн тохируулсан үед байрлалаа өөрчлөх ба нүднээс унахгүй
Зөөлөн линзний сул талууд:
- Хагас хатуу линзийг бодвол эдэлгээний хугацаа богино
- Маш их арчилгаа шаардана
- Хагас хатуу линзийг бодвол харшил үүсгэх магадлал илүү
- Буруу тааруулсан линз нь эвэрлэгийг гэмтээсэн тохиолдолд хожуу мэдэгдэх аюултай
- Зөөлөн линзээр өндөр астигматизмын гажгийг сайн засдаггүй
Мэдээний төрөл:
Сонин хачин