1 Эвэрлэг дээр байрлах линз
Эдгээр линз нь эвэрлэгийг бүрэн хучдаггүй. Эвэрлэгийн диаметр 11-13мм байхад линзнийх 8-11,5мм байдаг. Хагас хатуу линзүүд ихэвчлэн эвэрлэг дээр байрлах линзүүд байдаг.
2 Эвэрлэг болон уураглаг бүрхэвч дээр байрлах линз
Диаметр нь 13-15мм, эвэрлэгийн линзээс бага зэрэг том. Энэ линз нь салст бүрхэвчийг бага зэрэг хучна. Зөөлөн линзүүд нь ихэвчлэн энэ төрлийн линзүүд байдаг.
3 Уураглаг бүрхэвч дээр байрлах линз
Диаметр нь 20мм хүртэл том байх ба эвэрлэгээс гадна салст бүрхэвчийн ихэнх хэсгийг хучна. Тиймээс бусад линз шиг эдэлгээ сайтай байж чаддаггүй. Энэ нь эдгээр линзийг нүдний хүнд гэмтлийн улмаас нүдний хэлбэр өөрчлөгдсөн үед зүүдэг.
Мэдээний төрөл:
Сонин хачин