Хараа муутай олон сая хvн амьдралыг контакт линз нэлээд хялбар болгосон гэхэд хилсдэхгvй. Арчлахад
хялбар, халуунд хөлөрч, хvйтэнд цантахгvй, хагарч гэмтэхгvй гэхчлэн.
Орчин vеийн хөгжил дэвшил, техникийн хөгжлийн серөг тал бол яах аргагvй
сонсгол, харааны гажиг билээ. Өнөөдөр байгальд амьдарч байгаа ямар ч
амьтан харааны шил зvvдэггvйг бид мэднэ. Хvн төрөлхтөн анх vvсэн бий
болсноос хойш хэдэн зуун жилийн дараа тухайлбал XVII зууны vеэс харааны
шил зvvх шаардлага гарсан юм. Гэвч бид энэ удаа харааны шилний тухай бус
тvvний
дараагийн vе контакт линз ямар ач холбогдолтой, яаж арчлах талаор ярилцана.
Бага зэрэг аргах үед хиймэл нулимс, дусаагуур хэрэглэх нь зүйтэй.
Мөн хүйтэн салхитай үед UV хүрээтэй нарны шил зүүвэл нүд хуурайшиж, хорсохоос хамгаалдаг.
Хугацаа нь линзний материал, арчилгаа ба гамтай эдэлгээнээс хамаарна. Онолын хувьд хатуу линз нь 8-14 жил болно. Хагас хатуу агаар нэвтрүүлэх линз 3-6 жил, энгийн ердийн зөөлөн линз 1-3 жил, богино хугацааны линзүүд 1-6 сар хүртэл ба 1 удаагийн линз нь 8-14 хоног хэрэглэж болдог.
1 жилийн зөөлөн линзийг хуурай, утаа тоостой манай орны нөхцөлд 6 сард нэг удаа шинэчлэх нь зүгээр. Утаа тоос нь хүчилтөрөгч нэвтрүүлэх чадварыг багасгадаг.
Контакт линзэнд дасах хугацаа
- Хатуу контакт линз 3-6 долоо хоног
- Хагас хатуу, хүчилтөрөгч нэвтрүүлэх чадвартай контакт линз 1-2 долоо хоног
- Хагас хатуу, агаарыг дээд зэргээр дамжуулагч контакт линз 1-2 өдөр
- Гидрофил зөөлөн линз 1 өдөр буюу түүнээс богино
- Гидрофил чанар өндөр, силикон гидрогел зөөлөн линз бараг байхгүй
Хатуу линз Зөөлөн линз гэж 2 янз байдаг. Хатуу линзэн дотор хагас хатуу ба хатуу линз орно. Жинхэнэ хатуу линз нь контакт линзний хөгжлийн эхний үеийнх бөгөөд одоо бараг хэрэглэгдэхээ больжээ. Зөөлөн линз нь гидрофил ус татах, нэвтрүүлэх чадвартай хуванцараар хийгдэх ба чийгтэй байх үедээ үргэлж зөөлөн байдаг. Хуванцарын материалаас хамааран 25-80% ус агуулах чадвартай. Контакт линз нь нулимсны шингэнийг өөртөө шингээснээрээ зөөлөн гөлгөр болж эвэрлэг бүрхэвчинд даралт бараг өгдөггүй.
Линз нь олон төрлийн өнгө, хээтэй гоёлийн ба харааных гэж байдагаас хүн өөртөө тохирсоныг зохицуулан сонгон авч хэрэглэдэг. Линзийг хэрэглэхэд насны хязгаар байхгүй.
1. Таны нүд хар уу, цайвар үү?
Та өнгийн линз авахынхаа өмнө эхлээд өөрийн нүднийхээ жинхэнэ байгалийн өнгийг нь мэдэж байх хэрэгтэй. Хэрвээ таны нүдний өнгө цайвар бол танд гэгээтэй буюу тунгалаг линз зохих болно. Энэ нь таны нүдийг гэрэлтүүлж харагдуулдаг байна. Харин таны нүд хар бараан, эсвэл бор бол танд тунгалаг буюу гэрэлтдэг бус харин зөвхөн төв хэсэг нь тунгалаг харин гаднах хэсэг нь хар бараан линз таарах болно. Энэ нь таны нүдийг илүү гүн, тод харагдуулдаг боловч гэрэлтүүлж харагдуулдаггүй.
Мэдээллийн 70%-ийг хангаж байдаг учир нүд бол хүний хамгийн чухал эрхтэн. Энэ эмзэг, чухал эрхтнээ хамгаалах үүднээс дэлхий нийтэд өргөн тархаж буй технологийн дэвшил болох линзийг охид бүсгүйчүүд төдийгүй залуус өргөн хэрэглэх болжээ. Линзний материал нь хүний бие организмтай ойролцоо материалаар хийгддэг тул хүчилтөрөгч дутагдана, хараа муудна гэсэн ойлголт үгүй болохыг дэлхийн эрүүл мэндийн байгууллага тогтоожээ. Иймд хөнгөн, зөөлөн, нимгэн, уян хатан, удаан хугацаанд чийгээ хадгалдаг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох БНСУ-ийн “Mr trading” компаний бүтээгдэхүүн “Dolly Eyes” өнгөт болон харааны кантакт линзний монгол дахь албан ёсны дистрбютэр БАТЧАДУНЧА ХХК олон түмний итгэлийг хүлээгээд удаж байгаа билээ. Манай бүтээгдэхүүн Dolly Eyes нь өнгөт болон харааны кантакт линз нь БНЯУ-ын техник технологи болон загвар өнгө, дизайнаар БНСУ-д үйлдвэрлэдэг төдийгүй Япон, Сингапур, АНУ улсын сая сая хэрэглэгчийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн билээ.
Линз хэрэглэдэг хүмүүсийн дунд нүд загатнах, нүдэнд ойр ойрхон цус хурах явдал их байдаг. Ялангуяа хүйтэн хуурай агаартай байгаа өвлийн улиралд дээрх тохиолдол ихэсч байна.Гоёх зорилгоор линзийг 5 жилийн турш хэрэглэсэн 25 настай эмэгтэйн нүд их тавгүй байдалд хүрчээ.
Линзийг шалгах арга:
Линзэнд өнгөн тал болон дотор тал гэж байдаг. Долоовор хурууныхаа өндгөн дээр линзийг байрлуулж хажуу талаас нь линзийг харааарай. Ингэхэд линзний хэлбэр аяга шиг хэлбэртэй байвал өнгөн тал гэсэн үг юм.