Сүүлийн үед залуу охидууд гоёх зорилгоор энгийн болон харааны линзийг ихээр хэрэглэх болсон билээ.
Линз хэрэглэдэг хүмүүсийн дунд нүд загатнах, нүдэнд ойр ойрхон цус хурах явдал их байдаг. Ялангуяа хүйтэн хуурай агаартай байгаа өвлийн улиралд дээрх тохиолдол ихэсч байна.Гоёх зорилгоор линзийг 5 жилийн турш хэрэглэсэн 25 настай эмэгтэйн нүд их тавгүй байдалд хүрчээ.

И Ён Ми 25: Өвөл болоод ч тэрүү нүд улам их хуурайшиж, юм бүрэлзэж харагдах бас нүдэнд цус их хурсанаас нүд их ядарч байгаа санагдан нүдний эмнэлэгт үзүүлэхэд хүрсэн.Эмнэлэгийн үзлэгийн хариугаар нүдний эвэр бүрхэвчинд шарх үүсч, нүдний нимгэн бүрхэвч идээлж үрэвссэн байв. Ийм байдалд хүрсэнээ мэдэхгүй линз зүүснээр байдлыг улам хүндрүүлэхэд хүрчээ.

 Нэгэн нүдний эмнэлэгийн судалгаагаар линз хэрэглэгчдийн 95% нь нүдэнд цус хурах, загатнах, гадны нөлөөнөөс болж халдвар орсон байсан, 58% нь гадны нөлөөнөөс үүсэлтэй үрэвсэл тусч байсан гэсэн хариу гарчээ.

Ялангуяа өвлийн улиралд хүйтэн, хуурай агаараас болж линз хэрэглэгсэд нүдний үрэвсэл тусах тохиолдол их байна.

Ким Чол Ү нүдний эмч: Нүдний нимгэн бүрхэвчийн аллергин, нүдний эвэр бүрхэвчийн үрэвсэл үүссэн тохиолдолд тэр чигт нь орхивол үрэвсэл хүндэрч идээ гарна. Идээ их гарсанаар ойр орчны зохион байгуулах эрхтэнийг элээхэд хүргэдэг. Нүдний ойр орчны элэгдэлт хүндрэхэд нүдний эвэр бүрхэвчинд нүх гарч хараагүй болоход хүртэл хүрдэг.

Хүний гарт наалдсан нян нүдэнд орж үрэвсэл үүсгэсэнтэй холбоотой.

Нэгэн судалгаагаар линз хэрэглэдэг хүмүүс нүдний үрэвсэл тусах тохиолдол нь линз хэрэглэдэггүй хүмүүсээс 450 дахин их байжээ.

Иймээс линз угааж цэвэрлэх шингэнийг сонгохдоо ариутгаж цэвэрлэх үр дүн хэр болохыг сайн асууж мэдэх, линзээ ариутгах шингэндээ хийсний дараа гараараа үрж арчаад хадгалах шингэнийг өдөр бүр сольж байх нь сайн болно.

Бас линзийг өдөрт 8 цагаас дээш хугацаанд хэрэглэхгүй байх, удаан хугацааны турш хийх шаардлагтай тохиолдолд ойр ойрхон хиймэл нулимс нүдэндээ тусаах хэрэгтэй гэж мэргэжилтэнүүд зөвлөж байна.

Мэдээний төрөл: