Ямар нэгэн гадны нөлөө болон гэмтэл бохирдол, хог наалдсан байгаа эсэхийг нягталж шалгах хэрэгтэй. Хэрэв ямар нэгэн гэмтэл согог үүссэн, угаасан ч бохирдол нь арилахгүй байгаа тохиолдолд огт хэрэглэж болохгүй.
Линзийг шалгах арга:
Линзэнд өнгөн тал болон дотор тал гэж байдаг. Долоовор хурууныхаа өндгөн дээр линзийг байрлуулж хажуу талаас нь линзийг харааарай. Ингэхэд линзний хэлбэр аяга шиг хэлбэртэй байвал өнгөн тал гэсэн үг юм.
Линзийн өнгөн төл болон дотор талын ялгах арга:
1. Долоовор хурууны өндгөн дээр линзийг байрлуулна. Энэ үед линзний бүрэн бүтэн байдал болоод өнгөн хэсгээрээ байрласан эсэхийг нягталж шалгана.
2. Дунд хуруугаараа доод зовхийг доош нь татаж нөгөө гарынхаа дунд хуруугаар дээд зовхийг дээш нь татаж нүдийг том нээнэ.
3. Линзийг нүдэнд аажим ойртуулан хүүхэн хараанд наана.
4. Линз хүүхэн хараанд зөв байрласан эсэхийг шалгаж дээд доод зовхиноос хуруугаа аажим салгана.
5. Нүдээ аажим аниад дараа нь 2-3 удаа нүдээ цавчилж линз зөв байрласан эсэхийг шалгана.

Линз зүүх арга:
Гар нойтон байх тохиолдолд линз түүнд наалдаад зүүхэд бэрхшээл учирна. Тийм учраас гараа хуурай байлгах хэрэгтэй. Зовхийг дээш доош нь татах үедээ сормуусыг давхар дарвал нүд том нээгдэж динзийг амархан байрлуулах болно. Линзииг байрлуулсны дараа эвгүй мэдрэмж төрж байвал буцааж гаргаж аваад зайлж угаасны дараа дахин байрлуулна. Линз зүүснийхээ дараа нүүрээ будна уу.

Зөвлөгөө 1
• Толинд сайн харж линз хаана байрлаж байгааг нягтлана.
• Гарын дунд хуруугаар зовхийг доош татна. Нөгөө гарын дунд хуруугаар зовхийг дээш татна.
• Тэр хэвээр нь байлгаж долоовор хуруугаараа линзийг хүүхэн хараанаас доош чиглэлд нүдний цагаан хэсэг
рүү гулсуулж авна.
• Линзийг хүүхэн хараанаас доош чиглэлд нүдний цагаан хэсэг рүү гулсуулсан хэвээрээ эрхий болон долоовор
хуруугаараа зөөлөн чимхэж авна.

Линз авах арга:
Линз хуурайшсан тохиолдолд нүднээс салгаж авахад бэрхшээлтэй байдаг. Иймд нүдээ цавчлан нулимсаараа чийглэх эсвэл хиймэл нулимс болон зөөлөн линзэнд тохирсон дусаагуурыг дусаасны дараа линзийг салгаж авч болно. Линзийг салгахдаа заавал хүүхэн хараанаас доош чиглэлд гулсуулж авна. Нүдээ гэмтээхгүйн тулд чимхүүрийг зөв хэрэглээрэй.

Линз зүүх цагийн хуваарь:
1 дэх өдөр 4-н цаг, 2 дахь өдөр 5-цаг, 3 дахь өдөр 6-н цаг, 4 дэх өдөр 7-н цаг, 5 дахь өдөр 8-н цаг, 6 дахь өдөр 8 цаг. Ингэж аажимаар зүүж дасгасныхаа дараа тухайн линзнээсээ хамаарч цаг нь өөр өөр байх ба эмчийн зааврыг дагаж болно. Өглөө босоод 30 минутын дараа линзээ зүүж байх, ба унтхаасаа 1 цагийн өмнө линзээ авч байх. Линзтэй унтаж болохгүй тул заавал авч занших.

Зөвлөгөө 2
• Линзийг зүүсэн чигээрээ унтаж болохгүй. Унтаж байхад нулимс ялгардаггүй тул нүдний торлог бүрхэвч хүчилтөрөгчөөр дутагддаг. Иймд унтахын өмнө линзээ авах хэрэгтэй. Хэрэв линзтэйгээ унтсан тохиолдолд хиймэл нулимс дусааж нүдээ цавчлан линзийг хангалттай чийглэж, нүдэн дотроо хөдөлж болж байгаа эсэхийг
шалгасны дараа гаргаж авах хэрэгтэй.
• Линзийг өдөрт 8 цаг орчим зүүх хэрэгтэй. Энэ хугацааг дагаж мөрдөх шаардлагатай. Урт хугацаагаар линз
зүүх болон линз зүүх хугацааг гэнэт сунгах зэрэг нь нүдэнд хэт их ачаалал өгч гэмтээх аюултай. Тогтсон цагийн хуваарийн дагуу зүүнэ үү .
• Нүдээ цөөхөн цавчлах нь өнгөт линзийн гадаргуу хуурайших магадлалтай тул аль болохоор хуурайшуулахгүй байх тал дээр анхаарна уу.
• Нүд улайх , утаа манантай юм шиг харагдах, бүрсийж бүүдийх, гэрэл чийдэн солонгорч харагдах зэрэг шинж тэмдэг нь хэт олон цагаар зүүсэн эсвэл нүдэнд өөрчлөлт байгаагийн илрэл юм. Энэ тохиолдолд линз зүүхээ болих хэрэгтэй.
• Нүд өвдөх, нүд улайх, нуухтах зэрэг бага болов ч нүдэнд ямар нэгэн өөрчлөлт илрэх юм бол өнгөт линзийг зүүхээ больж нүдний эмчид хандана уу.
• Линз зүүж байх үедээ нүдний эм дусааж болохгүй. Хэрвээ линзтэй үедээ нүдний эм дусаах шаардлага гарвал зөөлөн контакт линзтэй үед хэрэглэхэд зориулагдсан бүтээгдэхүүнийг сонгоорой.
• Өнгөт линзэнд худгийн ус, буцалгасан ус зэрэг эрдэс баялаг бүхий ус болон контакт линзийг хадгалах шингэнийг
хэрэглэж болохгүй.
• Өнгөт линз цэвэрлэгч ариутгагч гэж байдаг. Линзэн дээр наалдсан бохирдолыг тэр чигээр нь орхивол
хуралдаж хатуураад нян бактери үүсэх нөхцөл бүрдэж, нүдэнд гэмтэл учруулах магадлалтай тул анхаарна уу.
• Өнгөт линзийг огт хуурайшуулж болохгүй. Өнгөт линз нь чийгшил сайтай байх шаардлагатай байдаг.
Хуурайших юм бол линзэнд өөрчлөлт гарч гэмтэх аюултай. Хэрвээ хуурайшуулчих тохиолдолд тус компаны
бүтээгдэхүүн (шингэн хадгалагч)-ийг хангалттай ашиглах хэрэгтэй.
• Өнгөт линзийг хэрэглэх явцдаа тогтсон хугацаанд нүдний эмчид хараагаа шалгуулж байх хэрэгтэй.
• Өнгөт линзийг хэрэглэхдээ хумсаа авч хуурайгаар засч янзлах хэрэгтэй. Гараа сайтар савандан угааж цэвэрлэнэ.

Мэдээний төрөл: