Хараа муутай олон сая хvн амьдралыг контакт линз нэлээд хялбар болгосон гэхэд хилсдэхгvй. Арчлахад хялбар, халуунд хөлөрч, хvйтэнд цантахгvй, хагарч гэмтэхгvй гэхчлэн. Орчин vеийн хөгжил дэвшил, техникийн хөгжлийн серөг тал бол яах аргагvй сонсгол, харааны гажиг билээ. Өнөөдөр байгальд амьдарч байгаа ямар ч амьтан харааны шил зvvдэггvйг бид мэднэ. Хvн төрөлхтөн анх vvсэн бий болсноос хойш хэдэн зуун жилийн дараа тухайлбал XVII зууны vеэс харааны шил зvvх шаардлага гарсан юм. Гэвч бид энэ удаа харааны шилний тухай бус тvvний дараагийн vе контакт линз ямар ач холбогдолтой, яаж арчлах талаар ярилцана.

Хэрхэн сонгох вэ?
Хэрвээ та линз зvvхээр шийдсэн бол юуны өмнө нарийн мэргэжлийн эмчид хандан ямар фирмийн, ямар чанартайг хэрэглэх талаар зөвлөгөө авах зайлшгvй шаардлагатай. Зарим хvмvvс нvдэндээ ямар нэг хөндлөнгийн зvйл хийж авах гэдэгт дасахгvй нь хэмээн нvдний шилээ зvvхээ урьтал болгодог ч vнэи хэрэгтээ ердөө л гутал өмcч, тайлахтай амар, хялбар гэдгийг хуучинсаг vзэлтнvvдэд сануулмаар. Учир нь нvд хvний хамгийн эмзэг нандин эрхтэн. Vнэ дагаж чанар байдгийг мартах ёегvй. Өөрт тохирсон линзээ сонгосны дараа гоёлын өнгө, өнгийн линзийг нэг л фирмээс сонголт хийвэл хожим нь элдэв асуудал vvсэхгvй байх магадлалтай. Холливудын одод болон чинээлэг эмэгтэйчvvд хувцасны өнгөтэйгээ тааруулан цэнхэр, ногоон, хар, бор нvдтэй явах нь энгийн vзэгдэл болсон билээ.

Шинэ vеийн линз
Нvдний шилийг халсан линз цаг тутамд өөрчлөгдөн хувьсч байгааг мартаж болохтvй. Нэлээд хэдэн жилийн өмнө зах зээлд нэвтэреэн ч сvvлийн жилvvдэд хэрэглэж байгаа материалд онцгой дэвшил гарч байгаа гэхэд болно. Хөнгөн, зөөлөн, нимгэн, уян хатан, удаан хугацаанд чийгээ хадгалдаг энэ бvх чанар нь нvдэнд юу ч зvvгээгvй мэт сэтгэгдэл төрvvлдэг.

Vрэвсэл vvсгэдэг vv
Контактны линзээс vрэвсэл vvснэ гэсэн ойлголт байхгvй. Харин линзээ бохирдуулах, зөв хадгалаагvй, эсвэл ариун цэврийн горим сахиагvйгээс vрэвсэл vvсдэг. Нэг зvйлийг сануулахад линзээ хэр олон удаа солино тэр хэмжээгээр нvдэнд сайн гэнэ. Учир нь нян vржих орчин нь болдог нулимсны сvв, нvдний өөх, цагаанд микроб тогтох боломж олгодоггvй аж.

Орчин vеийн линзийн материалыг хvний биеийн организмтай ойролцоо материалаар хийх болсон тул хvчилтөрөгч дутагдах гэсэн ойлголт байхгvй болсон юм. Хvчилтөрөгчийн хэмжээ линзээ ямар хугацаатай хэрэглэснээс шалтгаалдаг. Юуны өмнө линзээ эмчийн зааврын дагуу зөв арчилдаг байх ёстой. Линз ямар нэг хэмжээгээр шороо тоосонд өртвөл хvчилтөрөгчийн дутагдалд оруулдаг тул дээд зэргийн цэвэр орчинд хадгалах ойр ойрхон сольдог байхыг эмч нар зөвлөж байна.

Линз нvдний алимны дотор талд буе зөвхөн гадна талд суудгийг бvгд мэднэ. Юуны өмнө нvд байгалиас өөрийгөө хамгаалах зориулалттай. Тиймээс ч доод, дээд зовхины завсарт байрлах линзийг нvдний алим руу оруулахгvи хамгаалдаг. Хvний биеийн зохилдлогоор линз нvднээс унана гэж бараг байхгvй. Иймээс ч ямар ч спортоор хичээллэх боломж олгодог давуу талтай. Харин диаметр багатай, хатуу линз нvдэнд тогтохдоо муу тул зөөлөн линз зvvхийг мэргэжилтнуvд зөвлөдөг.

Линз арчлах
Нvдний эрvvл мэнд контакт линзээ хэрхэн зөв арчилснаас ихээхэн шалтгаалдаг. Яаж арчлах нь өдөрт хэдэн цаг зvvдгээс ихээхэн хамаардаг гэнэ. Хамгийн шилдэг арга нь тусгай уусмалд шөнийн цагаар хийж ариутган цэвэрлэх ёстой. Хэдий удаан шингэнд. байлгана төдийчинээ хvчилтөрөгчтэй болдог. Өөреөр хэлбэл таныг унтаж байх зуур линз өөрөө цэвэрлэгдэнэ. Хэрвээ энэ нь ч танд төвөгтэй санагдвал өдөр тутмын линз хэрэглэж болно. Эмэгтэйчvvд анхаарах зайлшгvй зvйл нэгэн зvйл нь гоо сайхны будалтаа линзээ зvvсний дараа хийж орой нvvрээ цэвэрлэж бvх будгаа арчсаны дараа авч занших хэрэгтэй.

Хэдэн наснаас зvvж болох вэ?
Контактны линзийг дунджаар 13 наснаас эхлэн зvvж байгаа нь судалгаагаар тогтоосон бөгөөд хэрвээ эмчийн заавраар тохирсон линз зvvж байгаа бол насны хязгаар байхгvй нь шинжлэх ухаанаар нотлогджээ.

Мэдээний төрөл: