Хугацаа нь линзний материал, арчилгаа ба гамтай эдэлгээнээс хамаарна. Онолын хувьд хатуу линз нь 8-14 жил болно. Хагас хатуу агаар нэвтрүүлэх линз 3-6 жил, энгийн ердийн зөөлөн линз 1-3 жил, богино хугацааны линзүүд 1-6 сар хүртэл ба 1 удаагийн линз нь 8-14 хоног хэрэглэж болдог.
1 жилийн зөөлөн линзийг хуурай, утаа тоостой манай орны нөхцөлд 6 сард нэг удаа шинэчлэх нь зүгээр. Утаа тоос нь хүчилтөрөгч нэвтрүүлэх чадварыг багасгадаг.
Контакт линзэнд дасах хугацаа
- Хатуу контакт линз 3-6 долоо хоног
- Хагас хатуу, хүчилтөрөгч нэвтрүүлэх чадвартай контакт линз 1-2 долоо хоног
- Хагас хатуу, агаарыг дээд зэргээр дамжуулагч контакт линз 1-2 өдөр
- Гидрофил зөөлөн линз 1 өдөр буюу түүнээс богино
- Гидрофил чанар өндөр, силикон гидрогел зөөлөн линз бараг байхгүй